English

Хурлын өрөөний ухаалаг систем

Орчин үеийн шаардлагад нийцсэн хурлын тохиолог өрөөтэй байх хэрэгцээ шаардлага өдөр ирэх тутам үгүйлэгдэж байна. Учир нь хурлыг саадгүй явуулах, илүү хялбар, эмх цэгцтэй болгох тал дээр Монголчууд маань анхаарал хандуулдаг болсон байна. Хурлын өрөөнд байж болох хамгийн төгс автоматжуулалтыг өрөөнд зориулсан дуу, дүрс, агааржуулалт, гэрэл, дулаан гэх мэт бүх системийг нэгтгэн таны гарт атгуулах болно.

Мөн техникийн туслалцааг маш түргэн авах болон хурлын өрөөнүүдийг алсаас удирдах боломжийг ч бүрдүүлж өгсөн юм.

Мөн Business Skype болон Microsoft Lync програмуудыг ашиглан видео хурлын шийдлийг автоматжуулалттайгаа хослуулж өгсөнөөр таны хурлын өрөөг бүрэн дүүрэн үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн.

Хэрэв танай оффис болон барилгад маш олон хурлын өрөө байгаа бол тэр бүхнийг зохицуулахад Crestron брэндийн автоматжуулалт хамгийн шилдэг шийдэл болох болно.

Та хүссэнээрээ удирдаж хүссэнээрээ хянаж, аар саар зүйлд санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг Crestron брэндийн хурлын өрөөний ухаалаг систем танд бүрдүүлж өгөх болно.

Хурлын өрөөний нэн чухал зүйл бол найдвартай ажиллагаатай хурлын микрофон юм. Таныг хурал, уулзалт зөвөлгөөндөө бүхий л анхаарлаа хандуулахад таньд бид туслах болно. Учир нь бид Дэлхийд танигдсан брэндүүд тэр дундаа өндөр хүчин чадал бүхий найдвартай ажиллагаатай хурлын микрофоныг санал болгож байна.

Орчуулгын систем

Мэдээлэл технологийн лабратори өрөө